15 сая дагагчтай YouTuber Jack Doherty баривчлагдлаа
Интернэт од, YouTube-ийн 15 сая дагагчтай Жек Дохерти (Jack Doherty) Маяамид болсон нэгэн үдэшлэгийн дараа мансууруулах бодис хадгалсан хэргээр баривчлагджээ. Тэрээр залуусын дунд эрэлттэй, өдөөн хатгасан контент, “prank” бичлэгүүдээрээ танигдсан нэгэн бөгөөд өнгөрсөн жилүүдэд нэр хүнд, шүүмжлэлийн дунд оршсоор ирсэн юм.
Цагдаагийн мэдээллээр, түүний машиныг шалгах үеэр хууль бус бодис болон хэрэглээний ул мөр илэрсэн байна. Шалгалтын дараа Дохертиг цагдаа нар түр саатуулсан ч батлан даалтаар суллагджээ. Энэ хэрэг олон нийтийн сүлжээнд хурдтай тарж, фэнүүд болон контент бүтээгчдийн дунд “интернэт дэх алдар нэрийн үнэ цэн ба хариуцлага”-ын тухай хэлэлцүүлэг өрнүүлж эхлээд байна.
Мөн энэхүү баривчилгааг түүний экс найз хүүхэн МакКинли Ричардсоны ховоор хийсэн байж магадгүй гэх таамаглал интернэт орчинд түймэр мэт тархаж эхэлжээ.
Жэк Дохерти өмнө нь TikTok болон YouTube дээр нийгмийн дүрэм, аюултай тоглоомын бичлэгүүд хийж, олон удаа шүүмжлэлд өртөж байсан. Гэхдээ энэ удаагийн хэрэг нь түүний карьерийн хамгийн том сорилт болох төлөвтэй байна.
Хуулийн дагуу түүний буруутай нь нотлогдвол тэрээр тодорхой хэмжээний торгууль эсвэл хорих ял авч болзошгүй гэж Маяамагийн шүүх мэдэгджээ.
Таны хариу үйлдэл юу вэ?
Таалагдлаа
0
Таалагдахгүй
0
Хайр
0
Хөгжилтэй
0
Ууртай
0
Гунигтай
0
Гайхалтай
0



