22 насандаа амжилтанд хүрсэн 10 эрхэм

7-р сар 28, 2025 - 11:24
7-р сар 28, 2025 - 12:53
 0
22 насандаа амжилтанд хүрсэн 10 эрхэм

Хүн бүрийн амжилтын замнал өөр байдаг ч зарим хүмүүс тун залуудаа ертөнцийг өөрчилсөн бүтээл, санаагаараа танигдан, дэлхийд нэрээ дуурсгаж чадсан байдаг. Энэ удаа 22 насандаа амжилтад хүрсэн, одоо дэлхийн бизнесийн салбарт ноён сууж буй алдартнуудыг онцолж байна. Зарим нь та бидний дунд ч ноёрхож байна.

  1. /АНУ/ Mark Zuckerberg – Facebook (Meta) Нас: 22 (2006 он)
  • Facebook-ийг Харвардын оюутан байхдаа үүсгэн байгуулж, 22 насандаа 12 сая гаруй хэрэглэгчтэй болж, олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан.
  • Тэр үеийн хувийн хөрөнгө нь $100 саяас дээш үнэлэгдэж байжээ. 
  • Одоо Meta-г удирдаж, дэлхийн технологийн супер эрхмүүдийн нэг болсон.

2. /АНУ/ Alexandr Wang – Scale AI үүсгэн байгуулагч Нас: 22 (2020 он орчим)

  • MIT-д сурч байхдаа хиймэл оюун ухааны дата платформ болох Scale AI-г үүсгэн байгуулсан.
  • Тэрээр 22 насандаа $300 саяын хөрөнгөтэй болж, дэлхийн хамгийн залуу баячуудын нэг болсон. Компанийнх нь өсөлт хурдацтай байсан тул тэрбээр 25 хүрэхээсээ өмнө тэрбумтан болсон анхны ази-америк гаралтай tech CEO нарын нэг юм.
  • Forbes-ийн “30 Under 30” жагсаалтад багтсан бөгөөд залуу тэрбумтан болсон.

 

3. /Монгол/ Оюун-Эрдэнийн Тэмүүлэн нас:22 (2025 он )

  • Түүний аав Л.Оюун-Эрдэнэ нь 28 насандаа улс төрийн карьераа эхлүүлж  8 жилийн хугацаанд МУИС болон Харвардын их сургуульд амжилттай суралцаж 36 насандаа УИХ-ын гишүүнээр сонгогдон Монгол улсын түүхэнд засгийн газрыг хамгийн удаан удирдсан Ерөнхий сайд билээ.
  • О.Тэмүүлэнгийн ашиг хүртдэг “Херо энтертайнмент грүпп” ХХК нь 2024 онд 6.2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж татварын өмнөх цэвэр ашиг нь 4.1 тэрбум буюу 66%-ийн ашигтай ажилласан нь Монголоос анх удаа Дэлхийд гарах Unicorn компани болох магадлалтай байна.
  • Түүний амьдралын хэв маяг “Огцрох амархан” хөдөлгөөнийг эхлүүлж Монголын улс төрд шинэ соёлыг дэлгэрүүлсэн нийгэмд нөлөөлөгч эрхэм юм.


4. /АНУ/ Kylie Jenner – Kylie Cosmetics-ийн үүсгэн байгуулагч Нас: 21–22

  • Өөрийн нэрийн гоо сайхны брэндийг байгуулж, нэг жилийн дотор 360 сая ам.долларын орлоготой болсон.
  • Тэрээр 22 насандаа нийт $1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон гэдэг.
  • Forbes-аас “хамгийн залуу өөрийн хүчээр тэрбумтан болсон хүн” гэж нэрлэсэн.

 

5. /АНУ/ Evan Spiegel – Snapchat үүсгэн байгуулагч Нас: 22 (2012 он)

  • Стэнфордын оюутан байхдаа Snapchat апп-ийг үүсгэн байгуулж, анхны хэрэглэгчид нь тэр дороо нэмэгдэж эхэлсэн.
  • 22 насандаа хэдэн зуун сая долларын үнэлгээтэй компанийн гүйцэтгэх захирал болсон.
  • 2014 онд Snapchat–ийн үнэ цэнэ $10  тэрбум доллар хүрсэн

 

6. /Энэтхэг/ Ritesh Agarwal – OYO Rooms-ийн үүсгэн байгуулагч (Энэтхэг) Нас: 22 (2016 он)

  • Хямд зочид буудлуудыг дижитал платформоор холбосон OYO-г үүсгэн байгуулсан.
  • Тэрээр 22 насандаа долларын саятан гэж үнэлэгдэж байжээ.
  • Энэтхэгийн хамгийн залуу өөрийн хүчээр тэрбумтан болсон нэгэн.

 

7. /Австрали/ Ben Pasternak – Flogg, Monkey App, Simulate (USA/Australia) Нас: 15–22

  • Оюутан байхдаа олон апп хөгжүүлж, 22 насандаа SIMULATE хэмээх хүнсний стартап нь олон сая долларын хөрөнгө татсан.
  • Тэрээр түүний хөрөнгө 22 настайдаа ойролцоогоор 5–15 сая ам.доллар байсан.
  • Forbes “30 Under 30” жагсаалтад нэрлэгдсэн.

 

8. /АНУ/ David Karp – Tumblr-ийн үүсгэн байгуулагч Нас: 22 (2008 он)

  • Микроблог платформ Tumblr-ийг байгуулж, хурдацтай өсөлтөөр Yahoo-д 1.1 тэрбум ам.доллараар худалдсан.
  • Технологийн хамгийн залуу амжилттай гарааны бизнес эрхлэгчдийн нэг.

9. /Швед/ Daniel Ek

  • Spotify компанийн үүсгэн байгуулагч.
  • 22 насандаа технологийн гарааны бизнесээ эхлүүлж, хөгжил дэвшилд орсон.

10. /Австрали/ Ben Pasternak  SIMULATE

  • Австралийн технологийн гарааны бизнес эрхлэгч.
  • 22 настайдаа Simulate компанийнхаа хөрөнгө оруулалтаар $50 сая татаж, компанийн үнэлгээг $250 сая болгосон.
  • 22 насандаа SIMULATE компанийн CEO байсан, олон сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан. 

Таны хариу үйлдэл юу вэ?

Таалагдлаа Таалагдлаа 16
Таалагдахгүй Таалагдахгүй 1
Хайр Хайр 2
Хөгжилтэй Хөгжилтэй 60
Ууртай Ууртай 2
Гунигтай Гунигтай 4
Гайхалтай Гайхалтай 6