APPLE КОМПАНИ IPHONE 17 УТСАА ТАНИЛЦУУЛЛАА

8-р сар 18, 2025 - 16:11
9-р сар 23, 2025 - 10:02
 0
APPLE КОМПАНИ IPHONE 17 УТСАА ТАНИЛЦУУЛЛАА

Apple компани энэ оны намрын уламжлалт эвентээ есдүгээр сарын 9-нд зохион байгуулж, хэрэглэгчдийн хамгийн ихээр хүлээсэн iPhone 17 загвараас эхлээд цөөнгүй шинэ бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцууллаа. Урьдчилсан захиалга есдүгээр сарын 12-ноос эхэлж, худалдаанд есдүгээр сарын 19-нөөс гарна.

iPhone 17 — үндсэн шинэчлэл

Энэ удаагийн iPhone 17 нь 6.3 инчийн Super Retina XDR дэлгэцтэй болж, 120Hz давтамжтай ProMotion технологийг анх удаа суурилуулжээ. Арын талд хоёр ширхэг 48 мегапикселийн Fusion камер багтсан бол урд талын камер нь Center Stage дэмждэгээрээ онцлог. Төхөөрөмж шинэ үеийн A19 чипээр ажиллаж, суурь багтаамж 256GB-оос эхэлж байна.

iPhone Air — хамгийн нимгэн загвар

Apple энэ удаад шинэ төрлийн бүтээгдэхүүн болох iPhone Air-ийг олон нийтэд танилцууллаа. Хамгийн нимгэн, хамгийн хөнгөн iPhone хэмээн тодорхойлсон энэхүү загвар нь хар, цагаан, алтлаг, цэнхэр гэсэн дөрвөн өнгийн сонголттой худалдаанд гарна.

iPhone 17 Pro болон Pro Max — илүү хүчирхэг гүйцэтгэл

Дээд ангиллын загварууд нь A19 Pro процессортой болж, камерын системдээ гурван ширхэг 48 мегапикселийн Fusion мэдрэгч багтаасан байна. Шинэ теле камерын ачаар найман дахин оптик томруулалт хийх боломжтой болсон нь мэргэжлийн зураг авалтад ойртсон шийдэл гэж онцолжээ. Pro загварын үнэ 1099 ам.доллараас, Pro Max загварын үнэ 1199 ам.доллараас эхлэх юм.

AirPods Pro 3 — фитнес мэдрэгчтэй болов

Шинэ үеийн AirPods Pro 3 чихэвч дуу чимээ тусгаарлалтын технологио хоёр дахин сайжруулсан бөгөөд хамгийн анх удаа зүрхний цохилт хэмжих болон фитнесийн төрөл бүрийн хэмжилт хийх боломжийг багтаажээ. Мөн IP57 стандартын хамгаалалттай болсон нь спортын хэрэглээнд илүү тохиромжтой болгож байна.

Apple Watch Ultra 3 — хиймэл дагуулын холболттой

Энэ удаагийн цагны гол шинэчлэл нь хиймэл дагуулын хоёр талын бичвэр солилцоо болон SOS үйлдлийг дэмжих боломж юм. Ингэснээр хэрэглэгчид гар утасны сүлжээ хүрэхгүй нөхцөлд ч тусламж авах, мессеж илгээх боломжтой болжээ.

Шинэ үеийн “Apple Intelligence”

Apple энэ удаагийн эвентээр хиймэл оюун дээр суурилсан “Apple Intelligence” багцыг танилцуулсан. Үүнд шууд орчуулга, зураг таних, ухаалаг үйлдлүүд зэрэг олон шинэ боломж багтжээ.

Apple-ийн энэ удаагийн намрын эвент нь зөвхөн шинэ iPhone төдийгүй компанийн бараг бүх бүтээгдэхүүний шугамд томоохон шинэчлэл хийсэн үйл явдал боллоо. Шинэ загваруудын борлуулалт есдүгээр сарын 19-нөөс эхлэх бөгөөд Монгол дахь хэрэглэгчид ч олон улсын захиалгын сувгаар ижил хугацаанд худалдан авах боломжтой юм.

Таны хариу үйлдэл юу вэ?

Таалагдлаа Таалагдлаа 0
Таалагдахгүй Таалагдахгүй 0
Хайр Хайр 0
Хөгжилтэй Хөгжилтэй 0
Ууртай Ууртай 0
Гунигтай Гунигтай 0
Гайхалтай Гайхалтай 0