Газар эзэмших гэрчилгээ шинэчлэгдлээ
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны А/185 дугаар тушаалаар “Загвар, маягт батлах тухай” тушаал батлагдаж, иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн цахим гэрчилгээний шинэ загвар улсын хэмжээнд хэрэгжиж эхэллээ.
📌 Шинэчилсэн цахим гэрчилгээний давуу талууд:
✅ Аюулгүй байдлын түвшин нэмэгдсэн
— QR код илүү олон төрлийн мэдээлэл агуулж, мэдээллийн өөрчлөлтийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран түргэн шинэчилдэг.
✅ Бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээлэл тусах боломжтой
— Гэрчилгээний хоёр дахь хуудсанд барьцааны бүртгэл, хамтран эзэмшигч, шилжилт хөдөлгөөн, зөрчил зэрэг нэмэлт мэдээлэл багтах боломжтой болсон.
✅ Төрийн болон бусад бүртгэлтэй уялдсан
— Эрхийн өөрчлөлт, хүчингүй болох, шилжүүлэх, нотариатын гэрээ зэргийг QR кодоор автоматаар шинэчлэх боломж бүрдсэн.
✅ Үндэсний бичгээр хэвлэх боломжтой
— Гэрчилгээний бичиглэл Монгол бичгээр хэвлэгдэх боломжтой болжээ.
✅ Мэдээлэлд нээлттэй хандах боломжтой
— QR кодыг ашиглан тухайн газрын зураг, эрхийн бүртгэл, шийдвэр, гэрээ, төлбөр, хугацаа зэрэг мэдээллийг хэн ч нээлттэй үзэх боломжтой болсон.
🌐 Иргэн, хуулийн этгээд бүр өөрийн нэр дээрх газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг цахимаар авах боломжтой.
👉 www.egazar.gov.mn
Таны хариу үйлдэл юу вэ?
Таалагдлаа
0
Таалагдахгүй
0
Хайр
0
Хөгжилтэй
0
Ууртай
0
Гунигтай
0
Гайхалтай
0



