Хэт бат бөх байдал эргээд аюул дагуулж байна

Хэт бат бөх байдал эргээд аюул дагуулж байна
Өнөөгийн автомашины зах зээлд хамгийн их хүлээлт үүсгэсэн Tesla компанийн бүтээсэн Cybertruck пикап автомашин билээ. 2025 оны 7-р сарын байдлаар дэлхийн хэмжээнд нийт борлуулалт 46,096 ширхэгт хүрсэн байна. Өвөрмөц загвар, цахилгаан хөдөлгүүр, бат бөх хийц зэрэг олон давуу талтай уг машин нь олон сая хүний анхаарлыг татаж, цахилгаан автомашины зах зээлд шинэ салхи оруулсан юм.
Гэвч сүүлийн үед уг машинтай холбоотой осол, аюулгүй байдлын асуудлууд олон дахин давтагдаж, хэрэглэгчдэд санаа зовнилыг төрүүлж эхэллээ. Тодруулбал, цахилгаан тасрах, хаалга гараар онгойхгүй байх зэрэг технологийн сул талууд нь амь насанд халтай нөхцөл байдал үүсгэх эрсдэлтэй болж байгаа нь Tesla Cybertruck-ын хурдацтай өсч байсан нэр хүндэд том цохилт болж байна.
Тухайлбал, АНУ-ын Техас хотын Бэйтаун мужид нэг эрэгтэй Cybertruck автомашинтайгаа осолдож, цахилгаан тасарсан тул гарах боломжгүй болж, автомашинтайгаа шатаж нас барсан байна. Энэ нь ганц удаагийн хэрэг биш бөгөөд өнгөрсөн оны 11-р сард мөн Cybertuck автомашинтай гурав сурагч осолдож машинаасаа гарч чадалгүй амиа алдахад хүрсэн хэрэг гарсан.
Уг ослын шалтгаан нь жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн кокаин мансууруулах бодис хэрэглэсэн байсантай холбоотой гэж шинжилгээний шинэ тайланд дурджээ.
Сорен Диксон (19 настай), Жэк Нельсон (20 настай), Криста Цукахара (19 настай) нар бүгд согтууруулах ундаа, кокаин болон бусад мансууруулах бодис хэрэглэсэн байсан бөгөөд тэд өнгөрсөн жилийн 11-р сарын 27-нд Сан Франциско хотын ойролцоо байрлах Пидмонт хотруу ирэх замдаа осолдож амиа алджээ. Энэ талаар Калифорнийн авто замын цагдаагийн алба (CHP) мэдээллэсэн байна.
Жолооч Диксонгийн цусанд байгаа согтууруулах ундааны хэмжээ (BAC) 0.195% байсан бөгөөд энэ нь хууль ёсны хэмжээнээс хоёр дахин их байсан бөгөөд тэр үед Cybertruck автомашин замаас гарч, хашлага мөргөж, галыг эхлүүлсэн гэдгийг мөрдөн байцаалтын дүгнэлтэд дурдсан байна. Гэсэн хэдий ч хаалга онгойх боломжтой байсан бол тэд ч мөн адил амьд үлдэх байсан хэмээн гэр бүлийнхэн нь хэвлэлд ярицлага өгчээ.
Сая болсон ослын тухайд хэрвээ шүүх Tesla компанийг буруутай гэж тогтоовол, Tesla нь иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэгчдэд их хэмжээний нөхөн төлбөр төлөх үүрэг хүлээнэ. Мөн Калифорни мужийн Тээврийн Газраас (DMV) Tesla компанийн борлуулалт болон үйлдвэрлэлийн зөвшөөрлийг түр хугацаагаар түдгэлзүүлэх эрхтэй. Түүнчлэн зорчигчийг үхэлд хүргэсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсэх юм. Одоогийн байдлаар ямар нэгэн шүүхийн шийдвэр гараагүй мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм. Tesla компаниас ч мөн мэдэгдэл хийгээгүй байна.
Амиа алдсан залуугийн гэр бүл Теслагаас 1 сая ам.доллараас дээш хэмжээний мөнгө нэхэмжилж шүүхэд өгчээ. Мөн Cybertruck-ийг "доголдолтой загвар" гэж үзсэн байна. Нэхэмжлэлд дурдсанаар:
- Цахилгаан тасарсан үед зорчигчид хаалга онгойлгож чаддаггүй,
- Энэ талаар Tesla компани зорчигчдод ослын дараа аюулгүй гарах зааварчилгаа, анхааруулгыг хангалттай өгөлгүй, сургалт ч зохион байгуулаагүй нь осолд хүргэх шалтгаан болсон гэж үзжээ.
Таны хариу үйлдэл юу вэ?






