БИД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШИГТ БЭЛЭН ҮҮ?

2025 оны эхнээс аравдугаар сар хүртэл Монголд нийт 14,000 гаруй газар хөдлөл бүртгэгдсэн ба 43 нь 3.5–5.2 магнитуд хүрсэн гэдгийг ОБЕГ мэдээллээ. Энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн жилийн мөн үеэс 26 хувиар буурсан тоо гэнэ. Гэхдээ мэргэжилтнүүд энэ бууралт нь ноцтой эрсдэл буурсан гэх дохио огт биш, харин ч сануулах тохио гэж үзэж байна.
Хэдийгээр тохиолдлын тоо буурсан ч гадаадын зарим орнуудын хувьд нөхцөл байдал маш хүн байна. Тухайлбал:
-
Филиппинд 10-р сарын 10-нд болсон 7.4 ба 6.8 магнитудын давхар газар хөдлөлт болж 7 хүн нас барсан нь маш том сэрэмжлүүлгийн дохио болсон юм.
-
Мөн 3-р сард Мьянмард болсон 7.7–7.9 магнитудын газар хөдлөлт 5,000 гаруй хүний аминд хүрч, 11 тэрбум ам.долларын хохирол учруулсан гэж тооцогдож байна.
Эдгээр жишээнүүдээс харахад газрын идэвхтэй бүсэд орших улс орнуудын барилга, дэд бүтэц, иргэдийн бэлтгэл сул байгаа нь ноцтой эрсдэл үүсгэж байна. Монголын хувьд ч газар хөдлөл их тохиолддог тул сейсмийн паспортжуулалт, барилга хяналт, олон нийтийн мэдлэг, бэлэн байдлыг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байна.
Таны хариу үйлдэл юу вэ?






