Монголд “Барселона” клубын домгууд ирэхээр боллоо

Монголд “Барселона” клубын домгууд ирэхээр боллоо
Дэлхийн хэдэн зуун сая хөл бөмбөг сонирхогчын анхаарал Монгол руу чиглэхэнэ ээ. "Сүбээдэй Стар Прожектс" компани дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд нэрээ мөнхөлсөн алдарт Барселона клубийн домогт тоглогчдыг Монгол Улсад урьж, хүлээн авах гэж байна. Уг багийн бүрэлдэхүүнд тус клубийн домогт тоглогчид болох Роналдиньо, Карлес Пуйол, Ривалдо нар багтаж байгаа бөгөөд тэднээс гадна Барселонад тоглож байсан нийт 15 домогт тоглогч манай улсад зочлохоор болжээ.
Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь Монголын хөлбөмбөгийн клубүүд болон үндэсний шигшээ багтай нөхөрсөг тоглолт зохион байгуулах юм. Тоглолт нь насны ангилалтай, хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр нь хэвлэлийн бага хурал хийхээс гадна зочид Монголын соёл, түүхтэй танилцана. Харин хоёр дахь өдөр нь нөхөрсөг тоглолт болно. Үйл ажиллагааны нарийвчилсан хөтөлбөрийг тун удахгүй олон нийтэд зарлах юм.
Энэ бол дэлхийн хэмжээний хөлбөмбөгийн домгууд нэгэн зэрэг Монголд багийн бүрэлдэхүүнээр зочлох анхны тохиолдол бөгөөд Монгол Улсыг олон улсын тавцанд өргөн хүрээнд сурталчлах хосгүй боломж юм. Зөвхөн дээрх гурван тоглогчийн инстаграм дагагчдын тоо нийлээд 100 саяас давдаг нь уг үйл ажиллагааны цар хүрээг илтгэнэ.
Таны хариу үйлдэл юу вэ?






