Зарим үсний будаг хөхний хорт хавдар үүсгэж байна
Сүүлийн жилүүдэд үсээ байнга будах, шулуун болгох бүтээгдэхүүн хэрэглэх нь гоо сайхны ертөнцийн салшгүй хэсэг болсон. Гэхдээ Америкийн National Institutes of Health (NIH) болон PLOS ONE сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанууд энэ сайхан зуршлын цаана эрүүл мэндийн ноцтой эрсдэл байж болохыг анхааруулж байна.
2019 онд NIH судалгаанд 46,000 гаруй эмэгтэй оролцож, өнгөө удаа хадгалдаг төрлийн (permanent) үсний будаг байнга хэрэглэдэг эмэгтэйчүүдийн дунд хөхний хорт хавдрын тохиолдол 60%-иар илүү байгааг тогтоожээ. 2021 онд нийт 210,000 гаруй эмэгтэйг хамарсан дэлхийн хэмжээний мета-анализ судалгаагаар ч мөн адил үсний будаг хэрэглэдэг эмэгтэйчүүдийн эрсдэл дундажаар 7%-иар өндөр болох нь батлагдсан байна. Харин “dark shade” буюу хар, бор будаг болон шулуун болгох химийн бүтээгдэхүүнүүд илүү өндөр хамааралтай байгааг судлаачид онцолжээ.
Мэргэжилтнүүдийн хэлснээр, эдгээр бүтээгдэхүүнд агуулагддаг ароматик амин, формальдегид зэрэг химийн бодисууд нь хорт хавдрын эсийн өсөлтийг өдөөдөг байж болзошгүй юм. Гэсэн хэдий ч судалгаанууд “ассоциац” буюу хамаарал тогтоосон болохоос, шууд шалтгаан-үр дагаврын баталгаа хараахан гараагүй байна.
Хэдийгээр эрсдэлийн түвшин хувь хүний хэрэглээ, удамшил, дааврын тэнцвэр зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг тул харин ухаалгаар тэнцвэржүүлэх шаардлагатай гэдгийг эмч нар сануулж байна. Үсээ байнга буддаг хүмүүс найрлага багатай, аммиакгүй бүтээгдэхүүн сонгож, хэрэглээний давтамжаа бууруулахыг зөвлөж байна.
Эцэст нь: Хэрвээ та хөхний хорт хавдрын эрсдэл өндөртэй бүлэгт (удмын өвчний түүхтэй, дааврын эмчилгээ хэрэглэдэг, илүүдэл жинтэй гэх мэт) хамаардаг бол, үс будах бүтээгдэхүүнээ сонгохдоо илүү болгоомжтой байгаарай. Эрүүл мэнд бол хамгийн том гоо үзэсгэлэн юм.
Таны хариу үйлдэл юу вэ?
Таалагдлаа
0
Таалагдахгүй
0
Хайр
0
Хөгжилтэй
0
Ууртай
0
Гунигтай
0
Гайхалтай
0



