БАЙГАЛИЙН ШАЛГАРЛЫН ЭСРЭГ ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ ШИНЭ НЭЭЛТ

4-р сар 10, 2025 - 15:08
 0
БАЙГАЛИЙН ШАЛГАРЛЫН ЭСРЭГ ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ ШИНЭ НЭЭЛТ

Аймшигт чоныг (Dire Wolf) эргэн ирүүлэх туршилт бодит биеллээ олсон зөв үү, буруу юу?


🧬 Шинжлэх ухааны шинэ ололт: Аймшигт чоныг "амилуулсан" нь

4-р сард Colossal Biosciences хэмээх биотехнологийн компани дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл явдлыг зарлав. Тэд 10,000 жилийн өмнө мөхсөн хэмээгддэг аймшигт чонын генийг сэргээж, гурван бэлтрэг төрүүлсэн гэж мэдэгдлээ. . The Game of Thrones кинон дээр гарснаар дэлхий дахинд танигдах болсон энэхүү аварга цагаан чонын хуулбаруудыг Ромулус, Ремус, Халийси гэж нэрийдсэн байна

Орчин үеийн саарал чонын ДНХ-д 14 гений өөрчлөлт оруулж, аймшигт чонын 20 гаруй шинжийг дуурайлган гаргаж авсан үр дүн нь тэд юм. Эдгээр үр хөврөлийг нохойд суулгаж, төрүүлсэн нь генийн инженерчлэлийн нэг том дэвшил хэмээн тодотгожээ. Учир нь нохойны генийн 98.5 хувь нь өнөөх устаад буй Dire Wolf-ийн мэдээллийг агуулсан байдаг гэнэ.

Гайхамшиг уу, эсвэл буруу ойлголт уу?

Colossal компанийн зүгээс энэ үйл явдлыг “де-экстинкшн” буюу мөхсөн зүйлийг дахин төрүүлэх анхны алхам гэж үзэж байна. Харин шинжлэх ухааны олон нийт тийм ч таатай хүлээж аваагүй.

Палеогенетикч Ник Ролэнс хэлэхдээ, “Аймшигт чоно болон саарал чоно 2.5–6 сая жилийн өмнө салаалсан, хоёр өөр зүйл. 14 гений өөрчлөлт хийснээр аймшигт чоно болсон гэж үзэх боломжгүй.” Харин Австралийн эртний үеийн ДНХ судлалын төвийн захирал Жереми Остин илүү хатуу шүүмжилсэн юм. Тэрбээр “Энэ бол аймшигт чоно биш. Species буюу амьтны төрөл зүйл гэж нэрлэхэд хэдэн зуун мянган гений ялгаа шаардлагатай.” хэмээн мэдэгдээд байна.

Энэ амьтад экосистемд хэрхэн нөлөөлөх вэ?

Шинээр төрсөн эдгээр амьтад байгальд хэрхэн зохицох, экосистемд ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй хэвээр байна. Мөн:

  • Тэд бусад махчин амьтантай өрсөлдөх үү?
  • Хүмүүст аюул учруулах уу?
  • Эсвэл зөвхөн лабораторийн "үзүүлэн" хэвээр үлдэх үү? гэх мэт асуултууд

хариултаа хүлээсэн хэвээр байна. Зарим эрдэмтдийн хувьд энэ төрлийн туршилт хийж байгаа нь өнөөгийн байгаль дэлхийн эко системд асар их хохирол дагуулна гэж үзэж байгаа. Учир нь эдгээр төрлийн амьтад байгалийн шалгарлаараа устан үгүй болсон нь өөрөө учир шалтгаантай хэмээн мэдэгдэж байгаа юм.

Бид юу сурах ёстой вэ?

Аймшигт чонын "дахин мэндэлсэн" түүх нь зөвхөн шинжлэх ухааны дэвшлийг харуулж буй төдий биш юм. Энэ нь:

  • Ёс зүйн сорилт
  • Экологийн тэнцвэрийн асуулт
  • Түүхийн үнэ цэнийг хэрхэн ойлгож байгаа эсэх гэсэн гүн гүнзгий асуудлуудыг мөн хөндөж байна.

Эцэст нь дүгнэхэд, Colossal Biosciences-ийн энэхүү туршилт нь магадгүй биднийг мөхсөн зүйлсийг сэргээх боломжтой ирээдүй рүү хөтөлж буй анхны алхам байж болох юм. Гэхдээ "эргэн ирэх" гэдэг ойлголт зөвхөн гадаад төрхөөс илүү гүн гүнзгий, олон талтай асуудал болохыг бид мартаж болохгүй.

Таны хариу үйлдэл юу вэ?

Таалагдлаа Таалагдлаа 0
Таалагдахгүй Таалагдахгүй 0
Хайр Хайр 0
Хөгжилтэй Хөгжилтэй 0
Ууртай Ууртай 0
Гунигтай Гунигтай 0
Гайхалтай Гайхалтай 0