The MongolZ баг “Esports World Cup 2025” тэмцээнд түрүүлж Монгол Улсад 90,000,000₮ татвар төлнө

8-р сар 25, 2025 - 13:29
8-р сар 25, 2025 - 14:36
 0
The MongolZ баг “Esports World Cup 2025” тэмцээнд түрүүлж Монгол Улсад 90,000,000₮ татвар төлнө

Ази тивээс анх удаа CS2 төрөлд Дэлхийн тавцанд тодоор гялалзаж байгаа од “The MongolZ” баг 2025 оны Esports World Cup тэмцээний Аварга боллоо. Тус тэмцээний шөвгийн 4-т Дэлхийн чансааг тэргүүлэгч Major-ийн 2 удаагийн аварга Vitality багийг 2-1 харьцаатай хожиж хоорондын цувралыг 10-2 болгон ойртуулсан бол Финалын тоглолтод Серби улсад төвтэй Турк тоглогчидтой Aurora багийг 3-0 бут ниргэлээ.

Саудын Араб улсад зохион байгуулагдаж байгаа тус тэмцээний аварга “The Mongolz” 500,000$-ийн шагнал авах бөгөөд зохион байгуулагч улс ямар нэгэн татвар, шимтгэл ноогдуулахгүй. Харин тэднийг эх орондоо ирмэгц шагналын 5% буюу 90 сая төгрөгийн татвар авахаар МТА анхааралтай ажиглаж байна. Монгол улс Esport-ийг албан ёсоор спортын төрөл гэж бүртгээгүй, улсаас ямар нэг дэмжлэг үзүүлдэггүй боловч боловч шагнал авсан тохиолдолд “урлаг, спортын тэмцээний шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод 5 хувийн албан татвар ногдуулах” хуулийн дагуу татвар авахаа мартдаггүй нь гайхалтай.

Гэтэл Esport World Cup 2025 тэмцээнд оролцож буй шилдэг 16 багаас хамгийн хүнд нөхцөлийг даван туулж оролцож байгаа баг нь Монголын баг юм. Үе үеийн Монголын Esport-ийн тамирчид хамгийн өндөр Ping дээр тоглож, цагийн зөрүүнд дасан зохицож, олон улсын тэмцээнд шалгарсан тохиолдолд зардал мөнгөний асуудлаа өөрсдөө шийдэж, дор хаяж 10 цагийн урт нислэгийг туулж тэмцээндээ оролцдог. Үүнийг нь сонссон Дэлхийн Esport сонирхогчид “байж боломгүй юм” хэмээн дуу алдацгааж байна.

Боломжгүй зүйл гэж байдаггүй гэдгийг Дэлхийд харуулаад өг THE MONGOLZ УРАГШАА.

Таны хариу үйлдэл юу вэ?

Таалагдлаа Таалагдлаа 7
Таалагдахгүй Таалагдахгүй 12
Хайр Хайр 0
Хөгжилтэй Хөгжилтэй 0
Ууртай Ууртай 20
Гунигтай Гунигтай 7
Гайхалтай Гайхалтай 1