IPhone хэдийнээ оргилдоо хүрсэн үү?

Iphone 17 анх удаа хүмүүсийн нүдэнд өртөв. Тус утсыг тест хийж явсан залуу бие хамгаалагчийн хамт олны анхаарлыг татжээ. Үүгээр ч зогсохгүй Лос Анжелес хот Apple-ийн шинэ төхөөрөмжүүдээ нууцаар туршдаг газар гэдэг яриа ч батлагдав бололтой. Уг Iphone-ийг ойроос сайн анзаарч харсан хүмүүсийн хэлснээр:
- Камер нь бага зэрэг томорсон
- iPhone 16 Pro-оос нимгэн санагдсан гэжээ.
Үүнээс харахад таамаг батлагдаж гадна үзэмжиндээ онцгой өөрчлөлт хийгдээгүй бололтой. Сүүлийн хэдэн жилийн турш Apple-ийн гар утаснууд загварын хувьд бараг ялгарахгүй болсон талаар хэрэглэгчид болон шинжээчид шүүмжлэлтэй хандах болсон. Жишээлбэл, iPhone 12 → 13 → 14 → 15 Pro загварууд нь бүгд дөрвөлжин хүрээтэй, баруун дээд буланд гурван камертай, нуруу нь титан эсвэл шилэн гэдгээрээ ижилхэн.
Хэдий шинэ загвар бүр дээр камерын чанар, чипсет, батарей зэрэг дотоод үзүүлэлтүүд сайжирсан ч, гадаад төрх нь бараг өөрчлөгдсөнгүй. Үүний улмаас хэрэглэгчид “шинэ iPhone авсан ч хуучин загвартай яг адилхан харагдаж байна” хэмээн гомдоллох нь ч элбэг болсон. Технологийн хувьд Apple дэвшил гаргаж байгаа ч, загварын хувьд нэг л хэвийн төрхөд гацчихсан мэт сэтгэгдэл олон хүнд төрж байна.
Яг юуг шинэ гээд байна вэ?
Цуурхлын дагуу iPhone 17 Pro-д:
- 5x–8x оптик zoom хооронд шилждэг болсон
- Дэлгэцийн жижиг update
- Face ID доогуур нуусан дэлгэцний мэдрэгч
- Хөнгөн жин, нимгэн корпус
- RAM-ын хувьд 8GB-аас 12GB болж өсөж магадгүй гэсэн таамаг байна. Гэхдээ энэ бүхэн дизайны түвшинд хэрэглэгчид ялгаж харахад хэцүү шинэчлэлтүүд юм.
Apple технологийн хувьд дэвшил гаргаж байж болох ч хэрэглэгчийн нүдэнд тусах загвар, харагдах байдал, хэрэглээний мэдрэмж талаасаа сүүлийн жилүүдийн iPhone загварууд өөр хоорондоо төстэй, ялгарах онцлог багатай болсныг энэ удаагийн iPhone 17 Pro дахин нотолж байна.
iPhone 17-ийн эргэн тойрон дахь цуурхал, туршилтын зургууд нь Apple энэ удаа өөрчлөлт хийхийг оролдож буй дохио ч байж мэднэ. Гэвч хэрэглэгчид “зүгээр л ахиад нэг бага зэрэг өөр болсон загвар” биш шинэлэг iPhone харахыг хүсэж байна.
Таны хариу үйлдэл юу вэ?






