ИПОТЕКИЙН ЗЭЭЛ АВЛИГА БОЛСОН УУ

7-р сар 2, 2025 - 12:07
7-р сар 2, 2025 - 12:18
 0
ИПОТЕКИЙН ЗЭЭЛ АВЛИГА БОЛСОН УУ

   Ипотекийн зээл авлига болсон уу

Банканд дараалал хүлээхгүйгээр шууд зээлээ судлуулахад 15 сая төгрөгийн хахууль өгөх ёстой болсон гэв. Төрийн хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүн буюу ипотекийн зээл нь гэр хороололд амьдарч буй иргэдээ орон сууцжуулах, илүү тав тухтай амьдруулах, гэр хорооллыг багасгаж агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах үндсэн зорилготой билээ. Төрөөс энэ бодлогыг хэрэгжүүлэх нь зөв хэдий ч иргэдээ хоёроос гурван жил “нүдийг нь ширгэтэл” хүлээлгэж эсвэл хээл хахууль тулгана гэдэг хэрээс хэтэрсэн асуудал. 

Арилжааны банкнууд ипотек болон орон сууцны зээлийг коведийн үеэр зогсоогоод байсан. Одоогоор хэвийн хүсэлт авч байгаа боловч ихэнх банк ипотекийн зээлийн материал авах хүсэлтийг 1-2 сард шийдвэрлэх боломжгүй гэдгийг хэлж байна. Бүр цаашилбал, Хаан банкны хүлээгдэх хугацаа 2-3 жил, Голомт банкны тухайд бартер байраа ипотекийн зээлээр авах тохиолдолд иргэдийн хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг гэнэ. Харин бусад банк дотоод зохицуулалтаас шалтгаалж зээлийн хүсэлтийг авч байгаа аж. Зарим тохиолдолд иргэдийн хүлээлгийн хугацаа зээлийн материал бүрдүүлж өгснөөс хойш 2 жил болж буйг цахим сүлжээнээс харж болохоор байна.

Ипотекийн зээл хүлээгдэх болсон шалтгааныг Монголбанкнаас тайлбарлахдаа

1.      Коведын үеэр зээл олгогдоогүй учраас дараалал ихэссэн

2.      Хуримтлалын сангаас орж ирэх мөнгө хүлээгдэж байгаа гэлээ.

Ипотекийн хөтөлбөрийн тухайд орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хүрээнд оны эхнээс 2025 оны зуравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар Монголбанк болон банкнуудын эх үүсвэрээр нийт 593.7 тэрбум төгрөгийн зээлийг 4,728 өрхөд олгожээ. Үүнээс Улаанбаатар хотод 385.3 тэрбум төгрөгийн зээлийг 2,927 өрхөд, хөдөө орон нутагт 208.4 тэрбум төгрөгийн зээлийг 1,801 өрхөд олгоод байна. Орон нутагт олгосон зээлийн 25 хувийг буюу 51.7 тэрбум төгрөгийн зээлийг Засгийн газраас хэрэгжүүлж буй 3 хувийн хүүгийн татаастай олгосон байна.

Үндэсний баялгийн сангийн 2025 оны Төсвийн тухай хууль болон Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 7-ны өдрийн “Хууль хэрэгжүүлэхтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 228 дугаар тогтоолын дагуу Хуримтлалын санд төвлөрсөн эх үүсвэр болох 562.1 тэрбум төгрөгийг орон сууцны ипотекийн хөтөлбөрт хөрөнгө оруулахаар заасан. Тус тогтоолын хүрээнд Монголбанк 2025 оны долдугаар сараас эхлэн Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгөөр хөтөлбөрийг санхүүжүүлэх юм байна.

 

Таны хариу үйлдэл юу вэ?

Таалагдлаа Таалагдлаа 4
Таалагдахгүй Таалагдахгүй 0
Хайр Хайр 0
Хөгжилтэй Хөгжилтэй 0
Ууртай Ууртай 0
Гунигтай Гунигтай 1
Гайхалтай Гайхалтай 0