ХХОАТ-ЫГ 1 ХУВЬ БОЛГОХ ҮНДЭСЛЭЛ БҮРДЭВ

4-р сар 3, 2025 - 15:22
4-р сар 10, 2025 - 18:15
 0
ХХОАТ-ЫГ 1 ХУВЬ БОЛГОХ ҮНДЭСЛЭЛ БҮРДЭВ

Улсын Их Хурлын 2025 оны 4 дүгээр сарын 3-ны Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэлцэх асуудлуудын талаар мэдээлэл хийв.

Энэ өдөр олон нийтийн анхаарлыг татаж буй нэг асуудал бол Хувь хүний орлогын албан татварын тухай хууль-ийн 6.3 дугаар зүйлд заасан орлогод ногдуулах татварын хэмжээг 1 хувь болгон бууруулах саналтай холбоотой өргөдөл байлаа. Иргэн Р.Шинэгэрэлийн санаачлан хүргүүлсэн энэхүү өргөдөл нь олон нийтийн эрх ашгийг хөндсөн, анхаарал татахуйц асуудал хэмээн УИХ-ын нийтийн өргөдөл, гомдлын цахим системд 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нийтлэгдсэн юм.

Тухайлбал, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйл (Албан татварын хувь хэмжээ)-ийн 6.3 дахь хэсэгт:

"6.3. Ажил олгогчийн олгож буй цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогод 10 хувийн албан татвар ногдуулна."

гэж заасан байдаг.

Өргөдлийг нийтэлснээс хойш хоёр долоо хоногийн хугацаанд буюу 4 дүгээр сарын 1-ний өдөр гэхэд уг асуудлыг дэмжиж Монгол Улсын 18 нас хүрсэн 100,187 иргэн саналаа өгсөн байна. Энэ нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тухайн асуудлыг Улсын Их Хуралд хэлэлцэн шийдвэрлэх нөхцөл бүрдсэн гэсэн үг юм.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Иргэдийн өргөн барьсан, нийтийн ашиг сонирхолд хамаарах энэхүү өргөдөл нь хууль санаачлах түвшинд хүрч, хэлэлцэх шаардлагатай асуудал болсныг харуулж байна. Иймд асуудлыг эрхлэх хүрээний дагуу Төсвийн байнгын хороонд шилжүүлж, цаашид хуулийн төсөл боловсруулах, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судлах, олон талын хэлэлцүүлэг хийхээр боллоо” хэмээн онцоллоо.

Энэхүү өргөдөл нь иргэдийн оролцоо, санал санаачилга төрийн бодлого шийдвэрт хэрхэн нөлөөлж болохыг харуулсан нэг жишээ болж байна. Цаашид энэ асуудлыг Төсвийн байнгын хороо нарийвчлан судалж, шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид өөрчлөлт оруулах эсэхийг УИХ-ын түвшинд хэлэлцэхээр болсон байна.

Таны хариу үйлдэл юу вэ?

Таалагдлаа Таалагдлаа 0
Таалагдахгүй Таалагдахгүй 0
Хайр Хайр 0
Хөгжилтэй Хөгжилтэй 0
Ууртай Ууртай 0
Гунигтай Гунигтай 0
Гайхалтай Гайхалтай 0