Судлаачид биеийг гэмтээхгүйгээр хэвлийн өөхийг хайлуулах тарилга бүтээжээ

8-р сар 18, 2025 - 16:38
8-р сар 18, 2025 - 16:42
 0
Судлаачид биеийг гэмтээхгүйгээр хэвлийн өөхийг хайлуулах тарилга бүтээжээ

Колумбийн судлаачид биеийг гэмтээхгүйгээр таргалалтыг эмчлэх өвөрмөц нээлт хийжээ. Энэ шинэ технологи нь өөх соруулах мэс заслын эрсдлийг давж, зөвхөн хүссэн хэсгийнхээ өөхийг бууруулах боломж олгож байна. Энэ нь таргалалтын эмчилгээнд томоохон хувьсгал авчрах өндөр боломжтой алхам юм. 

Сүүлийн жилүүдэд өөх соруулах мэс засал түгээмэл хийгддэг болсон. Эрүүл мэндийн шалтгаанаар ачаалал авах боломжгүй хүмүүс мөн зүрх судасны өвчтэй эсвэл нуруу, үе түнхний асуудалтай хүмүүс ихэвчлэн хийлгэдэг. Энэ нь тодорхой эрсдэлтэй. Хүнд хэлбэрийн эрсдэлд гүн судасны цусны бүлэгнэл, цөөн тохиолдолд гэдэс болон бусад дотоод эрхтний гэмтэл орно. Ихэвчлэн нэг дор хэт их өөх соруулах, нас өндөртэй эсвэл архаг өвчтэй хүмүүсийн амь насанд аюул учрах эрсдэлтэй. Харин өөхний эсийг устгахгүйгээр өөхийг хайлуулах тарилга бүтээсэн нь эдгээр эрсдлийг үгүй хийж биеийг гэмтээхгүйгээр таргалалтыг эмчлэхэд ихээхэн найдлага төрүүлж байгаа юм.

Их сургуулийн судлаачид Ли Цян болон Кам Леонг нарын багын бүтээл болох энэ тарилга нь байгалиас сөрөг цэнэгтэй өөхний замыг ашиглан тарьсан газартаа хүрч, өөхний эсийг устгахын оронд “залууруулж”, эрүүл төлөвт нь буцаадаг байна.

Энэ тарилга томорсон өөхний эсийн доторх эрүүл бус липид хадгалах механизмийг унтрааж, тэдгээрийг идэвхтэй жижиг өөхний эс шиг ажиллахад хүргэдэг. Ли Цян хэлэхдээ: энэ тарилгыг хэрэглэснээр өөхний эс хэвээр үлдэнэ, гэхдээ дахиж томрохгүй” гэжээ.

Амьтанд хийсэн туршилт болон хүний өөхний эдэд гарсан үр дүн амжилттай болсон байна. Зөвхөн зорилтот хэсгийн өөхийг бууруулаад зогсохгүй, бие даяар өөхний бодисын солилцоо сайжирсан байна. Ингэснээр том өөхний эс үүсэхээс сэргийлж, илүү олон ашигтай жижиг өөхний эсийг бий болгодог.

Уг тарилгыг тодорхой өөхний давхаргад тарьснаар мэс засалгүйгээр, биеийн бусад хэсэгт нөлөөлөхгүйгээр биеийн хэлбэрийг “сийлж” чадна. Судлаачид одоо энэ таригыг бусад хэсгийн өөхөнд чиглэсэн эмчилгээний платформ болгон хөгжүүлэх ажилдаа оржээ.

Колумбийн судлаачдын бүтээл болсон энэхүү тарилга нь таргалалтыг эмчлэхэд анх удаа өөхний эсийн эерэг цэнэгийг ашигласан инноваци юм. Энэ нь зорилтот хэсгийн өөхийг мэс засалгүйгээр бууруулж, биеийн бусад хэсэгт нөлөөлөхгүйгээр эрүүл, аюулгүй аргаар таргалалтын эмчилгээнд шинэ боломж нээж байна. Судалгааны үр дүн нь тарилгын технологи ирээдүйд таргалалтын эмчилгээний стандарт болох өндөр боломжтойг харуулж байна.

 

 

Таны хариу үйлдэл юу вэ?

Таалагдлаа Таалагдлаа 0
Таалагдахгүй Таалагдахгүй 0
Хайр Хайр 0
Хөгжилтэй Хөгжилтэй 0
Ууртай Ууртай 0
Гунигтай Гунигтай 0
Гайхалтай Гайхалтай 0