УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 51 ТОХИОЛДОЛ ЛАБОРАТОРИОР БАТЛАГДЛАА

3-р сар 17, 2025 - 22:46
4-р сар 3, 2025 - 15:38
 0
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 51 ТОХИОЛДОЛ ЛАБОРАТОРИОР БАТЛАГДЛАА

Улаанбурхан өвчний халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан ХӨСҮТ-өөс дараах мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотод 12, Дундговь аймагт 8, Өмнөговь аймагт 4 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт лабораториор батлагдсан тохиолдлын тоо 51-д хүрч, сэжигтэй 11 тохиолдол нэмэгдсэн байна.

Батлагдсан болон сэжигтэй тохиолдлууд бүртгэгдсэн аймаг, сум, дүүрэг, хүүхдийн байгууллагуудад ХӨСҮТ-өөс шуурхай хариу арга хэмжээний багууд ажиллаж, тандалт судалгаа, вакцинжуулалт, мэргэжил арга зүйн туслалцааг газар дээр нь үзүүлж байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарч, улаанбурханы эсрэг товлолын вакцины бүрэн тунд хамруулсан эсэхийг сайтар тодруулахыг зөвлөж байна. Товлолын дагуу хоёр тун вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг харьяа өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн төвд хандан нөхөн вакцинжуулалтад хамруулна уу.

Мөн хүүхэд халуурсан, арьсан дээр тууралт гарсан эсвэл улаанбурхан өвчтэй хүнтэй ойрын хавьтал болсон бол яаралтайгаар ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1, 2 дугаар өрөө эсвэл орон нутгийн эрүүл мэндийн төвд очиж үзлэг, вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай.

Улаанбурхан нь амьсгалын замаар дамжин халдварладаг, өндөр халуурах, ханиалгах, нүд улайх, арьсан дээр улаан тууралт гарах шинж тэмдгээр илэрдэг аюултай вирусийн халдвар юм. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцинжуулалт гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа.

Хэрэв танд тодруулах зүйл гарвал 89016199, 75103100 утсаар холбогдоно уу.

Таны хариу үйлдэл юу вэ?

Таалагдлаа Таалагдлаа 0
Таалагдахгүй Таалагдахгүй 0
Хайр Хайр 0
Хөгжилтэй Хөгжилтэй 0
Ууртай Ууртай 0
Гунигтай Гунигтай 0
Гайхалтай Гайхалтай 0