Хятадын эрдэмтэд бүрэн ажиллагаатай хүний бөөрийг ургуулжээ

8-р сар 1, 2025 - 15:58
 0
Хятадын эрдэмтэд бүрэн ажиллагаатай хүний бөөрийг ургуулжээ

Шанхай дахь Хятадын эрдэмтэд нөхөн төлжүүлэх анагаах ухаанд томоохон дэвшил гаргаж, лабораторийн орчинд бүрэн ажиллагаатай хүний бөөрийг амжилттай ургуулжээ.

Тэд үүдэл эсээс гарган авсан органоид болон гидрогелэн бүтцийн суурь ашиглан энэ бөөрийг бий болгосон бөгөөд:

  • Цус шүүх
  • Электролитийн тэнцвэрийг зохицуулах
  • Шээс ялгаруулах
  • Дааврын үйлчлэлд хариу үзүүлэх чадвартай байж, байгалийн бөөртэй маш төстэй ажилласан байна.

Энэ биоинженерийн бөөр лабораторийн туршилтаар 60 гаруй цагийн турш бүрэн хүчин чадлаараа ажилласан нь ирээдүйд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд шинэ найдвар төрүүлж байна.

2023 оны (ISN‑GKHA) судалгааас үзэхэд, дэлхийн хүн амын  9.5 % буюу 10 хүн тутмын 1 хүн нь архаг бөөрний дутагдалд нэрвэгдсэн байна. Энэ нь бараг 850 сая хүн буюу дэлхийн хүн амын 8.5‑10 %-ийг хамарч буй гэсэн үзүүлэлт юм. Тиймээс Хятдын эрдэмтдийн шинэ нээлт нь эдгээр хэдэн зуун сая хүнд итгэл найдвар төрүүлж байна.

Таны хариу үйлдэл юу вэ?

Таалагдлаа Таалагдлаа 6
Таалагдахгүй Таалагдахгүй 0
Хайр Хайр 4
Хөгжилтэй Хөгжилтэй 0
Ууртай Ууртай 0
Гунигтай Гунигтай 1
Гайхалтай Гайхалтай 8