ХӨГЖИЛДӨН ГҮЙХ ХҮҮХДҮҮДГҮЙ, ХУУЧ ХӨӨРӨХ ХӨГШИДГҮЙ БОЛОХ УУ БИД (2027 прогноз)

МӨНГӨ, НҮҮРС, УТАА ярьсаар байтал бид хүнээ аль дээр мартаж орхиж дээ. Хамаг ажиллах хүчний насныхан нь гадаадыг зорьсон эсвэл зорих зорилго тээдэг болсон нэгэн сонирхолтой цаг үед бид амьдарч байна. Сонирхолтой гэхээсээ илүүтэй эмгэнэлтэй цаг үе гэж хэлэх нь бараг онох биз. Хүний хөгжлийн индексээс эхлээд амьдралын чанар, үнийн өсөлт, авилгын индекс зэргээрээ дэлхийн сүүл мушгих хэмжээнд хүрчихээд байхад энэ улсаас залуус дүрвэж, шинэ боломж бололцоог эрэлхийлэх нь зүйн хэрэг юм.
Монгол Улсын хүн амын өсөлт саарч, хөдөлмөрийн насны залуусын эзлэх хувь оргилдоо хүрч буй энэ үед нэгэн чимээгүй, чухал асуулт гарч ирж байна: Бид хөдөлмөрийн насны цонхоо бүрэн ашиглаж чадаж байна уу?
Сүүлийн 20 жилд Монголын хүн ам 2.4 саяас 3.5 саяд хүрсэн ч төрөлт буурах, залуучууд гадаад руу ажиллах, сурах зорилгоор гарах нь олширсноор өсөлтийн хурдац саарч байна. НҮБ-ын судалгаагаар 2027 оноос эхлэн хүн амын өсөлт тэг зогсолт эсвэл бууралт руу орж болзошгүйг анхааруулж байна.
Энэ бол эдийн засгийн хөгжилд хамгийн таатай, ашигтай хүн амын бүтэц бүрэлдэж буй цаг хугацааны хязгаарлагдмал үе юм. Өөрөөр хэлбэл, 15–64 насныхан буюу ажиллах боломжтой иргэдийн тоо нийт хүн амын дийлэнх хувийг эзлэх үед эдийн засгийн өсөлт, нийгмийн хуримтлал, бүтээмж хамгийн өндөр түвшинд хүрч чаддаг.
📌 Монголд энэ үе 2020 оноос эхэлсэн бөгөөд 2035 он хүртэл үргэлжлэхээр тооцоолж байна.
🌏 Бусад улс орнуудын жишээ:
- Өмнөд Солонгос энэ боломжийг ашиглан боловсрол, экспорт, технологи дээр төвлөрсөн бодлого хэрэгжүүлж, өнөөдрийн дэлхийд өрсөлдөх чадвартай орны нэг болсон.
- Харин зарим хөгжиж буй орнууд эдгээр боломжоо алдаж, залуус ажилгүйдэл, шилжилт хөдөлгөөнд өртөж, цонхны дараа өндөр настай нийгэмд бэлдэлгүй орсон түүх ч бий.
Монголд хөдөлмөрийн насны залуус олон ч, тэдгээрийн чадвар, боловсрол, ажлын байрны хүртээмжийн асуудал томоор тавигдаж байна:
- Сургалтын тогтолцоо: Чадварт суурилсан бус, диплом төвтэй систем давамгайлсан хэвээр
- Ажилгүйдэл: Албан ёсны тоогоор 7.6% боловч залуусын дунд илүү өндөр
- Шилжилт хөдөлгөөн: Залуус гадаад руу гарч буй тоо өсч, тархалтын тэнцвэрт байдал алдагдаж байна
1.Боловсролыг бодитоор шинэчлэх:
- Дунд, дээд боловсролыг чадварлаг ажилтан бэлтгэхэд чиглүүлэх
- Coding, AI, бүтээлч үйлдвэрлэл, цахим бизнесийн ур чадварыг сургалтын системд оруулах
2.Залуусын ажил эрхлэлтийг дэмжих:
- Стартап, бичил бизнес, алсын зайнаас ажиллах боломжийг орон даяар тэгш хүртээмжтэй болгох
- Төрөөс залуучуудад зориулсан татварын урамшуулал, тэтгэлэг, инновацийн санг нэмэгдүүлэх
3.Орон нутгийг боломжийн төв болгох:
- Зөвхөн Улаанбаатар бус, аймгуудын төвийг жижиг бизнес, соёл, технологийн нэгдэл болгон хөгжүүлэх
- Залуу гэр бүлүүдэд орон сууц, ажлын байрны дэмжлэг үзүүлэх
www.NOVA.mn — Шийдэл ярьдаг медиа
Таны хариу үйлдэл юу вэ?






