МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ОРЧИН ХААШАА ЯВНА ВЭ?

3-р сар 11, 2025 - 22:41
3-р сар 15, 2025 - 21:36
 0
МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ОРЧИН ХААШАА ЯВНА ВЭ?

Харьцуулсан инфографик

Олон улсын бизнес эрхлэгчдэд хамгийн чухал хүчин зүйл бол тухайн улсын татварын бодлого, бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын боломжууд юм. Энэ нийтлэлд Монгол Улс, Казахстан, Арабын Нэгдсэн Эмират гэсэн гурван улсын бизнесийн орчин болон татварын тогтолцооны сүүлийн үеийн мэдээллийг харьцуулан хүргэж байна. 

Дүгнэлт

Манай улсын хувьд татварын өндөр хувь хэмжээ, тогтворгүй хууль эрх зүйн орчин, дэд бүтцийн дутмаг хөгжлөөрөө дээрх хоёр улсаас харьцангуй доогуур үзүүлэлттэй байна. Уул уурхайн салбарын өсөлт, байгалийн баялгийн нөөц нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжтой хэдий ч хууль эрх зүйн тогтворгүй орчин болоод урд хөршийн эдийн засгийн бодлогын шууд нөлөөгөөр эдийн засаг унах эрсдэл өндөр байдаг. Нэн ялангуяа, Хятад улс гангийн үйлдвэрлэлдээ хязгаарлалт тогтоох болсон нь 2024 онд 8.6 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан коксжих нүүрсний экспортын орлого огцом буурах эрсдэлийг дагуулж эхэлсэн.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд эрх баригчдын зүгээс эдийн засгаа солонгоруулах талаар улс төрийн олон амлалт өгч ирсэн ч бодит байдал дээр ажил хэрэг болоогүйгээр үл барам Монгол Улсын бизнесийн орчин улам хумигдаж байгаа нь маш том эрсдэлийг давхар дагуулсаар байна.

Таны хариу үйлдэл юу вэ?

Таалагдлаа Таалагдлаа 0
Таалагдахгүй Таалагдахгүй 0
Хайр Хайр 0
Хөгжилтэй Хөгжилтэй 0
Ууртай Ууртай 0
Гунигтай Гунигтай 0
Гайхалтай Гайхалтай 0