Одон орончид анх удаа шинэ гараг үүсэж буйг ажиглав

НАСА-гийн Жэймс Вэбб сансрын телескоп болон Чили дэх Европын өмнөдийн ажиглалтын төв хамтран HOPS-315 хэмээх залуу одны орчимд шинээр гараг үүсэж буйг анх удаа шууд ажиглан илрүүлжээ. Энэ нь одон орон судлалын түүхэнд нарны системтэй төстэй гараг үүсэх үйл явцыг бодитойгоор ажигласан анхны тохиолдол болж байгаа юм.
HOPS-315 нь 100,000–200,000 жилийн настай, Дэлхийгээс 1370 гэрлийн жилийн алсад орших маш залуу одой од. Доктор Мэгги МакКлюр тэргүүтэй баг тус одыг хүрээлэх хийн цагаригийг ажиглан, тэндэх хатуу тоосонцрууд нягтарч, шинэ гарагийн эх үүсвэр болж буй ул мөрийг илрүүлжээ.
Энэхүү хийн дундаас 4.5 тэрбум жилийн өмнө манай нарны аймаг бүрэлдэж байх үеийнхтэй төстэй талст силикатын эрдэс болон силиконы дутуу исэл зэрэг анхны хатуу бодисуудыг илрүүлсэн байна. Ингэснээр хий аажмаар хөрж, хатуу төлөвт шилжин, биетүүд хоорондоо мөргөлдөн томорч, улмаар гараг үүсэх эхлэл тавигддаг.
HOPS-315 орчмоос яг хэдэн гариг үүсэх нь одоогоор тодорхойгүй ч, энэхүү нээлт нь манай дэлхийтэй төстэй гарагууд ямар орчин, нөхцөлд бүрэлддэгийг илүү гүнзгий ойлгоход чухал нөлөө үзүүлэх юм.
Эх сурвалж: Science Alert Mongolia
Таны хариу үйлдэл юу вэ?






