ОРХИГДСОН СЭДЭВ БУЮУ БОЛОВСРОЛ

#БОЛОВСРОЛ

7-р сар 1, 2025 - 10:47
7-р сар 1, 2025 - 11:53
 0
ОРХИГДСОН СЭДЭВ БУЮУ БОЛОВСРОЛ

                      Монгол Улсад боловсролын чанарын ялгаа хаана хамгийн их байгаа вэ

Сумын төвийн сурагчид аймгийн төвд суралцдаг хүүхдүүдээс нэг жилийн буюу нэг ангийн хоцрогдолтой, аймгийн төвийн сурагчид хотын хүүхдүүдээс 1.5-1.8 жилийн хоцрогдолтой байгааг олон улсын шинжээчид хэлж байна. Харин төрийн болон хувийн сургуулийн хооронд орон нутагтай харьцуулахад чанарын ялгаа харьцангуй бага байна. /PISSA 2022/

 Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 885 сургууль хичээл, сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд тэдгээрийн 705 буюу 79.7 хувь нь төрийн өмчийн, 117 буюу 20.3 хувь нь хувийн өмчийн сургууль байна.

Хувийн сургуулиудын хувьд цөм хөтөлбөр дээр нэмэлтээр Oxford, Cambridge, Edutan Person гэх мэт төлбөртэй хөтөлбөрийг бүх хүүхдүүдээ хамруулан хэрэгжүүлдэг. Англи хэл, ict, хятад, солонгос гэх мэт хэлний хичээлүүдийг 6 настай байхаас нь хос хэл болгон үзэж эхэлдэг. Дэлхийд шинээр гарч хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийг оруулж ирж нутагшуулж чаддагаараа онцлогтой.  

Харин улсын сургуулиуд цөм хөтөлбөрөөр хичээллэдэг. Англи хэл 5 дугаар анги ict 6 дугаар ангиас ордог. Мөн англи хэлний багш нар нь голдуу хичээлээ монголоор тайлбарладаг тул сонсох, уншлага ярианы хичээл орох орчин муу. Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай цөөн сургуулиудад л гадаад багш бий тул ихэнх хүүхдүүдэд чих онгойх гэсэн ойлголт бараг л байхгүй

Түүнчлэн 2024 оны элсэлтийн ерөнхий шалгалтад сургуулиудын дундаж онооны үзүүлэлтээр хувийн сургуулиуд болох Оюунлаг-704.5, Сант-674.0, Шинэ Монгол-627.8 оноогоор тус тус тэргүүлсэн байна. Тэгэхээр хувийн сургуулиуд зөвхөн гадаад хэл гэхээс илүүтэй ерөнхий боловсролын суурь хичээлүүдийг ч мөн адил хол тасархай судалсан байгааг харж болно.

“Төрөөс бүх нийтийн суурь боловсролыг төлбөргүй олгох, хүүхдийн сурч боловсроход нийгмийн байдал, хөрөнгө чинээгээр ялгаварлахгүй эрх тэгш нөхцөлөөр хангана” гэж Үндсэн Хуульдаа тунхагласан. Мөн олон улсын гэрээ, конвенцоор ч үүрэг хүлээсэн байдаг боловч Монгол хүүхдүүд энэ эрхээ эдэлж чадахгүй, эцэг, эхийн нийгмийн байр сууриас хамаарч ялгаатай орчинд, тэгш бус боловсрол эзэмшсээр байна. Дэлхийн эдийн засгийн форумын 2023 оны “Ирээдүйн ажил мэргэжил” тайланд дурдсанаар дэлхийн тэргүүлэх 800 гаруй бизнесийн байгууллагын 85 хувь нь ирэх таван жилд технологийн дэвшил, цахим шилжилтийг бизнесийн үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгох хандлагатай байна. Үүний нөлөөгөөр 2027 он гэхэд 26 сая ажлын байр байхгүй болох эрсдэлтэй байгааг урьдчилан таамагласан байна. Иймд манай улс ирээдүйн боловсон хүчнээ дэлхийн хөгжлийн чиг хандлага, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бэлтгэх шаардлага зүй ёсоор тулгарсан байна. Тэгтэл алслагдсан дүүрэг, сумдын сургуульд дэлхийн хөгжилийн чиг хандалагд нийцэх битгий хэл англи хэлээр хоорондоо ойлголцож ч чадахгүй  сургуулиа төгсөж байна. Эдгээр хүүхдүүд ирээдүйд хэрхэх вэ? Анги давхраа байж болох ч ерөнхий боловсролд ялгаатай байх ёсгүй. 

 Ийн хэлэхийн гол учир нь ПИСА байгууллагаас гаргасан энгийн энэ судалгаагаар бол Улаанбаатар хотын сургуулийн сурагчидтай харилцуулахад сумын хүүхдүүд 2.8 жилийн хоцрогдолтой байна. Тэгвэл хувийн сургууль, сумын сургууль хоёрын хооронд хэдэн жилийн ялгаа бий бол. Төгсөж гарсан сурагчид нь ажлын байран дээр гараад тэнгэр газар шиг үнэлэгдэх нь тодорхой болов уу. Боловсролын ялгаа бол насан туршийн ялгаа. Харин энэ боловсролын ялгааг бууруулах чиглэлд Монголын төр юу хийж байгаа талаар “Бүх нийт боловсролын төлөө эвсэл” болон иргэний нийгмийн байгууллагуудаас тодруулахад ямар ч арга хэмжээ авахгүй байгаад шүүмжлэлтэй хандсаар байна

Тиймээс боловсролын ялгааг гааруулж, нийгмийн тэгш бус байдлыг зузаатгахын оронд нийгмээрээ, нийтээрээ ядуурлаас гарах гарцыг боловсролоор дамжуулан олж авах нь нэн чухал юм.

 

 

Таны хариу үйлдэл юу вэ?

Таалагдлаа Таалагдлаа 0
Таалагдахгүй Таалагдахгүй 0
Хайр Хайр 0
Хөгжилтэй Хөгжилтэй 0
Ууртай Ууртай 0
Гунигтай Гунигтай 0
Гайхалтай Гайхалтай 0