Нийгмийн даатгалын систем бол дээрэм

7-р сар 9, 2025 - 12:50
 0
Нийгмийн даатгалын систем бол дээрэм

Нийгмийн даатгалын систем бол дээрэм

Монгол Улсад олон жилийн турш “тэтгэврийн даатгал” нэрийн дор иргэд, аж ахуйн нэгжүүд орлогоосоо тасралтгүй шимтгэл төлсөөр ирсэн. Гэвч иргэдийн дундаж наслалт, шимтгэл төлсөн хугацаа, буцаан авах бодит тэтгэвэр, мөн компанийн үйл ажиллагаанд үзүүлж буй татварын дарамтыг харьцуулж үзвэл энэ тогтолцоо хэр үр өгөөжтэй, шударга тогтолцоо вэ гэдэг асуулт хөндөгдөх нь зүйн хэрэг.

 Монголчуудын дундаж наслалт ба тэтгэвэр авах хугацаа эрэгтэй 60 нас 67–68 жил 7–8 жил, эмэгтэй 55 нас 76 жил 21 жил байна.

• Эрэгтэйчүүдийн хувьд: 20 жил шимтгэл төлөөд 8 жил тэтгэвэр авах магадлалтай.

• Эмэгтэйчүүдийн хувьд 21 жил хүртэл тэтгэвэр авч чадна.

Гэхдээ хэрэв иргэн тэтгэвэрт гарахаасаа өмнө нас барвал тэтгэврийг өвлөх боломжгүй. Зөвхөн гэр бүлийн гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр, оршуулгын нэг удаагийн тэтгэмж авах эрхтэй.

Нийт 40 жилийн хугацаанд  НДШ-д нийт хэдэн төгрөг төлсөн бэ?

·         Сард төлөх НДШ: 1,500,000 × 0.115 = 172,500 төгрөг

·         Жилд: 172,500 × 12 = 2,070,000 төгрөг

·         40 жилд:  2,070,000 × 40 = 82,800,000 төгрөг төлөхөөр байна.

 Хэрэв шимтгэлийн мөнгөө өөрөө удирдаж, банкинд хадгалсан бол?

·         Хэрвээ 40 жилийн турш жил бүр 2,070,000₮-ийг жилийн 12% хүүтэй банканд хадгалбал, ойролцоогоор 1.59 тэрбум төгрөг болж хуримтлагдана.

Харин тэтгэврээр хэдийг авах вэ?

·         Тэтгэвэр = 1,500,000 × 55% = 825,000 ₮ / сар

·         Эрэгтэй (8 жил): 79.2 сая ₮

·         Эмэгтэй (21 жил): 207.9 сая ₮

Өөрийн нэр дээр хадгалсан хуримтлалын үр өгөөж нь тэтгэврийн дүнгээс 1.5–4 дахин их байна. Мөн энэ мөнгө өвлөгдөх боломжтой, хэрэглээгээ уян хатан удирдах боломжтой. 

Мөн тэтгэврийн зээлийн хүү жилийн 16.8% тай байна.

 

 

Тэгвэл Австрали улсад нийгмийн даатгалын систем ямар байдаг вэ?

Ажил олгогчоос заавал төлөх хувь:

o    2025 оны байдлаар ажил олгогч нь ажилтны цалингийн 11%-ийг Superannuation санд төлөх ёстой.

o    Энэ хувь хэмжээ 2026 он гэхэд 12% болно.

·         Super fund (Тэтгэврийн сан):

o    Энэ мөнгө нь ажилтны нэр дээр хувийн санд хуримтлагдаж, хөрөнгө оруулалт хэлбэрээр өсдөг.

o    Ажилтан санд өөрөө ч мөн нэмэлт оруулалт хийх боломжтой.

Австрали улсын дундаж цалингаар бодоход тэтгэвэрт гарахдаа хэдэн төгрөг авдаг вэ?

·         30 жил ажилласан гэж үзье

·         Ажил олгогч нь Superannuation-д 11% төлсөн

·         Жилийн дундаж орлого: AUD $95,000

·         Super fund нь жилд дунджаар ~6% өсөлт үзүүлдэг (ашиг)

Тооцоо:

  • Жилд хуримтлуулах superannuation: 95,000 × 11% = $10,450
  • 30 жил × $10,450 = $313,500 (үндсэн оруулалт)
  • Хүүгийн өсөлтөөр (жилийн 6%) нийлбэр хуримтлал:
    ойролцоогоор $850,000 – $1,000,000 болж өсдөг.

Тэгвэл дундаж орлоготой хүн тэтгэвэрт гарах үедээ Super fund-даа 1 сая AUD орчим хуримтлалтай байх боломжтой.

Үүнээс харахад Монгол улс Автрали улс 2-ийн нийгмийн даатгалын системийг харьцуулахад тэнгэр газар шиг ялгаатай байгаа нь харагдаж байна.

 

Татварын дарамт ба бизнесийн орчин

Монголын аж ахуйн нэгжүүд дараах байдлаар тогтмол татвар төлдөг:

НӨАТ 10%, Сар бүр Нийслэлийн албан татвар (НХАТ) 2%, Улирал бүр ААНОАТ (ашгаас) 10–25%, / хагас жил Үл хөдлөх хөрөнгийн татвар 1–2%, Жил бүр НДШ – ажил олгогч 12.5–14.5% Сар бүр НДШ – ажилтан 11.5%, Сар бүр ХХОАТ 10–20% байна.  Энэ мэтчилэн татвар, шимтгэл, торгууль, хураамжийг нийлүүлбэл зарим компаниудын цэвэр ашиг 40–60% хүртэл татварт “алдагддаг”.

  Данс царцаалт – Бизнесүүдийн амьсгалыг боогдуулж байна. Сүүлийн жилүүдэд бизнесүүд татвар, НДШ-ийн өр, тайлангийн зөрчлөөс болж данс нь шууд царцаагдаж, цалингаа тавьж чадахгүй, бараа үйлчилгээний төлбөрөө шилжүүлж чадахгүй, улмаар үйл ажиллагаагаа зогсоох тохиолдол эрс нэмэгдэв.

 📉Тоон жишээ (2023):

• НДШ болон татварын өртэй компани: 28,500

 • Үүнээс данс нь царцаагдсан: 12,300 ААН

• Цалин удааширсан: 9,400+

• Ханган нийлүүлэгчидтэйгээ тооцоо хийж чадаагүй: 7,800+

• Шүүхийн шатанд хүрсэн маргаан: 2,600+

Бизнес эрхлэгчид: “Тайлангийн багахан зөрчил эсвэл хугацаанаас хоцорсон төлбөрөөс болж дансаа царцаалгах нь тэднийг дампуурлын ирмэгт аваачдаг. Ядаж анхааруулга, нөхөн төлөлтийн хугацаа олгох уян хатан бодлого хэрэгтэй.”

  Төсвийн орлого нэмэгдсээр… 2024 онд Монгол Улсын татварын нийт орлого 27.4 их наяд ₮ болж, өмнөх оноос 5.9 их наяд ₮-аар (27.4%) өссөн байна. Татварын төрөл эзлэх хувь орлогын албан татвар 32.8%, НӨАТ 21.4%, Нийгмийн даатгал 17.2%, онцгой албан татвар 4%, бусад төлбөр, хураамж 18.1% болж нэмэгдсэн.  Татварын орлого ингэж өсөн нэмэгдэж байгаа ч энэ нь аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн орлого өссөнтэй бус, харин татварын дарамт ихэссэнтэй холбоотой болохыг бизнесийн орчин харуулж байна.

Монгол улсын тэтгэврийн системийн үр өгөөж сул бөгөөд олон иргэд шимтгэлээ бүрэн “буцааж” авч чаддаггүй. Харин банкны хуримтлал илүү үр ашигтай, уян хатан, өвлөгдөх боломжтой. Мөн татварын ачаалал өндөр, олон бизнес эрхлэгч санхүүгийн хүндрэлд орж, бүр үйл ажиллагаагаа зогсоож байна. Данс царцаах бодлого хэт хатуу, аюул дагуулсан, өөрчлөх шаардлагатай. Татварын системд суурь шинэчлэл, уян хатан хандлага, бизнес эрхлэгчдийг дэмжих бодит орчин хэрэгтэй. Хувь хүний хөрөнгө оруулалт, бизнесийн орчин хоёр хоёулаа итгэл дээр тогтдог. Төр энэ итгэлийг сэргээх ёстой.

Таны хариу үйлдэл юу вэ?

Таалагдлаа Таалагдлаа 0
Таалагдахгүй Таалагдахгүй 0
Хайр Хайр 0
Хөгжилтэй Хөгжилтэй 0
Ууртай Ууртай 0
Гунигтай Гунигтай 0
Гайхалтай Гайхалтай 0