ХҮНЛЭГ БАЙХ НЬ ЯМАР ӨНДӨР ЗАРДАЛТАЙ БОЛОХЫГ СЭМ АЛТМАН ОНЦЛОВ

ChatGPT-тэй эелдэг харилцах нь эрчим хүчний зардлыг нэмэгдүүлдэг талаар OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сам Алтман онцоллоо.
Хиймэл оюун ухаанд хандахдаа “Thanks” эсвэл “Please” хэмээн найрсаг байдал үзүүлдэг хэрэглэгч олон. Гэхдээ ийм эелдэг хандлага OpenAI компанийн хувьд өндөр төлбөртэй “эелдэг байдал” болж хувирчээ. Сам Алтманын мэдэгдсэнээр, ChatGPT хэрэглэгчдийн эелдэг хариултад үзүүлдэг найрсаг хариу нь эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, “тэнгэрт хадсан” цахилгааны зардал үүсгэж байна. Тэрбээр энэ зардлыг “жилийн дүнгээр хэдэн арван сая ам.доллар”-ын хэмжээтэй гэж тооцжээ.
Энэ нь нэг хэрэглэгчийн зүгээс жирийн нэгэн “Баярлалаа” гэдэг үг хэлсний дараа ChatGPT-гийн өгдөг богино боловч сэтгэлд дулаахан хариултууд ард том хэмжээний дата төвийн цахилгаан хэрэглээ ордог гэсэн үг. Уг төвүүд нь зөвхөн тооцоолол хийхэд бус, серверүүдийг хөргөхөд ч их хэмжээний эрчим хүч зарцуулдаг байна.
OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сам Алтманы хувьд энэхүү зардал нь үнэтэй ч, үнэ цэнтэй зүйл гэнэ. Учир нь ChatGPT шиг хиймэл оюун ухаан амжилтад хүрэхэд хамгийн чухал хүчин зүйл нь хүмүүнлэг, натурал харилцаа хэмээн тэрбээр үздэг. Энэ нь зөвхөн техникийн хүчин чадал бус, хэрэглэгчидтэй хүн шиг харьцах чадвар дээр суурилж байгаагийн нотолгоо юм.
“Эелдэг хэрэглэгчдэд зориулсан хэдэн арван сая доллар бол зүгээр л зөв зарцуулалт” хэмээн Алтман онцолсон байна.
Энэхүү мэдээлэл нь хиймэл оюун ухааны үйл ажиллагааны цаана орших бодит зардал, байгаль орчны нөлөөллийн талаар хэрэглэгчдийн ойлголтыг гүнзгийрүүлэхэд тус болох аж. Иймд ChatGPT-гээс хариулт авах бүрдээ бид технологийн ард ямар хэмжээний нөөц зарцуулж байгааг эргэцүүлэн харах шаардлагатай ч, эелдэг байдал хүн төрөлхтний үнэ цэнтэй чанар хэвээр байх ёстой бололтой.
Таны хариу үйлдэл юу вэ?






