Хотын дарга Х.Нямбаатарын төсвийн зарцуулалтыг хянан, шалгалт хийлгэх өргөдөлд иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэллээ

8-р сар 14, 2025 - 15:43
8-р сар 14, 2025 - 15:54
 0
Хотын дарга Х.Нямбаатарын төсвийн зарцуулалтыг хянан, шалгалт хийлгэх өргөдөлд иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэллээ

Хотын дарга Х.Нямбаатарын төсвийн зарцуулалтыг хянан, шалгалт хийлгэх өргөдөлд D.Parlament цахим системээр иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэллээ.

Нийслэлийн төсвийн төлөвлөлт, зарцуулалт ил тод бус, үр ашиггүй зардал их байгаа гэх иргэдийн бухимдал нэмэгдэж байна. Хотын дарга Х.Нямбаатар төсвийн хөрөнгийг “дураараа” зарцуулж байгаа гэсэн хардалт, шүүмжлэл ч цахим орчинд хүчтэй өрнөж байгаа юм.

Энэ сарын 12-оос эхэлсэн тус өргөдөлд хоногийн дараа буюу наймдугаар сарын 14-ний байдлаар 10,031 хүн цахим гарын үсэг зурсан байна. Өргөдлийн санал авах хугацаа ирэх сарын 11-нд дуусах бөгөөд 70 мянган иргэний дэмжлэг авбал тухайн асуудлыг холбогдох Байнгын хороо хянан шалгах юм.

Харин 100 мянган иргэн гарын үсэг зурж чадвал өргөдөл шууд УИХ-ын чуулган дээр хэлэлцэгдэнэ.

Иргэдийн гол шаардлага

  • Төсвийн төлөвлөлтийг ил тод болгох
  • Үр ашиггүй зардлыг таслан зогсоох
  • Хотын даргын шийдвэрүүд хуульд нийцэж байгаа эсэхийг шалгах

https://urls.host/ECpwj линкээр орж гарын үсгээ зурна уу

 

Таны хариу үйлдэл юу вэ?

Таалагдлаа Таалагдлаа 0
Таалагдахгүй Таалагдахгүй 0
Хайр Хайр 0
Хөгжилтэй Хөгжилтэй 0
Ууртай Ууртай 0
Гунигтай Гунигтай 0
Гайхалтай Гайхалтай 0